Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барина

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барина

УИХ-ын нэр бүхий гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг шинэчлэн УИХ-д өргөн барьсан. Гэсэн  ч хэлэл­ц­үүл­гийн явцад хуулийн төслөө эргүүлэн татсан юм. Тус хуулийн төсөлд хэвлэлийн байгууллагын удирдлагууд нийтлэ­лийн бодлогод оролцох­гүй, өөрсдөө мэдээ нийт­лэл бичихгүй гэсэн утгатай заалт байсан  нь эсэргүүцэлтэй тулгарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгын хүрээнд боловсруулах хуулийн төслийн жагсаалтыг Төрийн байгуу­лалтын байнгын хороо­ноос баталсан. Энэ хүрээнд дээрх хуулийн төслийг өргөн барихаар болсон нь энэ ажээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж