УИХ-ын гишүүдийн дунд янз бүрийн хоббитой хүмүүс олон бий. Зарим нь ямарваа нэг зүйл цуглуулах дуртай байдаг бол зураг авч, ууланд авирах сонирхолтой нь ч бий. УИХ-ын гишүүн М.Зоригтын тухайд зураг авах хоббитой аж. Тэрбээр сүүлийн үед өөрийн оролцож байгаа арга хэмжээ, явсан газрынхаа сониныг зургаар сонирхуулах болсон. Өчигдрийн тухайд тэрбээр УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хамт Сүхбаатар аймагт ажилласан талаараа мэдээлсэн юм. М.Зоригт гишүүн нутгийн удирдлагуудтай уулзаж, шүлхийн голомтод ажиллажээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин