Дүүргүүдэд 24.9 тэрбумын тохижилт хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Дүүргүүдэд 24.9 тэрбумын тохижилт хийнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга өчигдөр дүүргүүдийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзлаа. Уг уулзалтаар энэ онд нийслэлийн есөн дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 24.9 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Эдгээрээс дүүрэг бүрт хувиарлалт хийсэн бөгөөд дүүргүүд тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах төслийн жагсаалтаа Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар долоон дүүрэг төслийн жагсаалтаа хүргүүлсэн бол Багануур, Хан-Уулд үүрэг жагсаалтаа ирүүлээгүй байгаа талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлсэн юм. Мөн дүүргүүд хугацаа хожимдолгүй төслийн жагсаалтаа хүргүүлж, батлуулсан тохиолдолд хуулийн дагуу сонгон шалгаруулалт, тендер зарлан ажил эхлэх боломжтой болно.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж