Жирэмслэлт нь эр, эм эс хоёр
хоорондоо нэгдсэнээр үүсдэг. Иймээс жирэмслэлтээс сэргийлэх гэдэг нь чухамдаа
эр эм 2 эсийг нэгдүүлэхгүй байна гэсэн үг юм.
Жирэмслэлтээс хамгаалах олон аргууд байдаг. Тэдгээрийг дотор нь үндсэн 5 бүлэгт
хувааж үзэж болно.
Нэгдүгээрт
Уламжлалт буюу
физиологийн аргууд:
Эмэгтэй хүний хувьд тодорхой хугацаанд л үр тогтох боломжтой байдаг бөгөөд, энэ
үед нь бэлгийн ажил хийхгүй байх, үтрээний гадуур тавих зэрэг аргууд энд ордог.
Хуанли хөтлөх буюу жирэмлэж болзошгүй үед бэлгийн ажил хийхгүй байх арга юм.
Биений юм нь тогтмол ирдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ аргыг хэрэглэх нь хамгийн
тохиромжтой байдаг ба хэрэв тогтвортой ирдэггүй бол шулуун гэдэсний халуун үзэж
хуанли хөтлөж болдог.
Эр болон эм, бэлгийн эс аль аль нь ойролцоогоор 24 цагийн настай байдаг. Харин
эмэгтэй хүний эм бэлгийн эс нь тодорхой мөчлөгтэй буюу сар орчмын хугацаанд
боловсорч гадагшлаж байдаг. Эм бэлгийн эс боловсорсон энэ үед л үр тогтох
боломжтой байдаг бөгөөд бусад үед бол бэлгийн харьцаанд орчон ч жирэмслэхгүй
юм.
Эмэгтэй хүний биеийн юм ирэхээс 14 хоногийн өмнө эм бэлгийн эс боловсордог.
Тэгэхээр эр бэлгийн эсийн амьдрах хугацаа ойролцоогоор 24 цаг, мөн эм бэлгийн
эсийн амьдрах хугацаа 24 цагийг тооцон, бас дээрх 14 хоногийг мөн тооцоолон
дээрх өдрөөс урагш хойш 3 хоног тооцон энэ хугацаанд бэлгийн харьцаанд орсноор
жирэмслэдэг.
Жишээ нь сарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн зайтай ирдэг эмэгтэйн биений юм нь
12 сарын 31-нд ирсэн байлаа гэж бодвол дараагийн биений юм 1 сарын 28-нд ирнэ.
Иймээс биений юм ирэхээс 14 хоногийн өмнөх өдөр нь 1 сарын 14 болно. Үүнээс
урагш хойш 3 хоног гэж тооцоолоод 1 сарын 11-ээс 1 сарын 17-ы өдрүүдэд бэлгийн
ажил хийснээр жирэмслэх тул энэ хооронд тэвчих байдлаар сэргийлж болдог. Энэ
арга нь хэдийгээр тэвчих нь хэцүү ч ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, хамгийн
сайн арга юм. Гэвч хуанли алдах эрсдэл байж болох бага зэргийн эрсдэл байж
болно. Гэвч бас л эрсдэлтэй буюу хамгаалах магадлал 50% орчим байдаг гэж үздэг
ч хамгийн сайн аргад зүй ёсоор тооцогдоно. Энэ аргыг бэлгэвчтэй хослуулж
хэрэглэх нь эмэгтэйн биед хамгийн сайн арга юм.
үргэлжлэл: http://www.emegteichuud.mn/