Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг өнөөдөр /2014.02.19/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

   Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах болсон нь Монгол Улс, Хятад Улсын иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.


 
 “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрийн дагуу манай холбогдох байгууллагууд ажиллаж байгаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд үргэлжлүүлэн яриад цааш нь Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитой үр дүнтэй өргөжиж, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломж гарч ирж байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрс хийжүүлэх төсөлд Хятадын “Синопек” группэй хамтран ажиллаж байгааг тэрээр хэлээд энэхүү төсөл нь манай эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой болохыг чухалчиллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж