Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Ээжүүдэд барих бэлэг

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өчигдөр өөрийн тав дахь бие даасан цомгоо хүлээн авчээ. “Монгол ээж” цомогт бүсгүйчүүд, тэр дундаа ээж нарыг магтан дуулсан бүтээлүүд багтсан бөгөөд “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай хамтран дуулсан бүтээлүүд ч багтсан гэнэ. Тэрээр өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийлээ.

“Монгол ээж” цомгийн баяр, ээжүүдийг баярлуулах тоглолт гуравдугаар сарын 5, 6-нд “Аса” циркт болох аж. Тоглолтод “Никитон”  хамтлагийг гитарчин Д.Өлзий-Орших,  “Соёл Эрдэнэ” хамтлагийн бөмбөрчин Б.Цолмон нарын шилдэг хөгжимчид оролцох юм бахйна Мөн Гавьяат жүжигчин Т.Ариунаа, дуучин  Х.Оюунбилэг нар “Монгол ээж” тоглолтод нэгджээ.

2014 онд “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож байгаа. Ойдоо зориулж тус хамтлагийнхан бие даасан уран бүтээлийн тоглолт хийж байгаа бөгөөд энэ цувралыг ирэх тавдугаар сард бөмбөрчин Н.Пүрэвдаш, зургадугаар сард хамтлагийн ахлагч Ц.Энхманлай үргэлжлүүлэх юм байна. Харин дуучин Х.Лхагвасүрэн өнгөрсөн жилийн наадмаар хийсэн “Толин хул, морин хуур” тоглолтоо энэ жил мөн наадмын өдрүүдэд тоглох төлөвлөгөөтай байгаа гэнэ.

Дуучин Х.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” тоглолтын тасалбарыг www.Easytiket.mn онлайн хаягаар худалдана. Тасалбарын үнэ 40 мянган төгрөг.







Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж