Команд штабын сургуулилт хийв

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Команд штабын сургуулилт хийв

Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 10 дугаар анги, “Юмт Бөмбөгөр” худалдааны төвийн Гамшгаас хамгаалах алба, Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн нийгэмлэг  хамтран өнөөдөр команд штабын сургуулилтыг зохион явууллаа. Энэхүү сургуулилтыг “Юмт Бөмбөгөр” худалдааны төвд зохион байгуулсан байна.  Тус төвд дөрвөн баллын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэлт үүссэнээс  гал түймэр гарч, энэ үед гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар сургуулилт хийжээ. Сургуулилтад шуурхай албаны дөрвөн автомашин, аврах, гал унтраах зориулалттай 21 багаж хэрэгсэл, 146 ажилтан, албан хаагчид, “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгч, ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Уг команд штабын сургуулилт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, тэргүүн ахмад Д.Ганболдод Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал унтраах удирдагч, салаан захирагч, шадар дэслэгч Буянтогтох илтгэснээр эхэлсэн байна. Уг сургуулилтаар:
-Газар хөдлөлтийн улмаас “Юмт Бөмбөгөр” худалдааны төвийн гурван давхар барилгын 2,3 дугаар давхарт гал түймэр гарч, утаанд хордож галд өртсөн хүмүүс, эд материалыг аврах,  нэрвэгдэгсдэд анхны тусламжийг хэрхэн хүргэх,
-Гамшгаас хамгаалах бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, аврах гарцыг чөлөөлөх, утаанаас зугтаж барилгын дээвэр дээр гарсан хүмүүсийг мэргэжлийн багууллагын автомеханик шат ашиглан техник хэрэгслээр хэрхэн аврах,
-Гал түймэр гарсан үед худалдааны төвийнхөн галын хортой хэрхэн ажиллаж, гал унтраах талаар заавар, зөвлөгөөг өгч газар дээр нь сургуулилт хийлгэн зааварчилгаа өгсөн байна. Энэ нь гал түймрийн гамшиг осол гарсан үед иргэд айж сандрахаасаа илүүтэй нөхцөл байдалд хэрхэн зөв ажиллах талаар мэдлэг олгосон ажил болсон гэж холбогдох албаныхан дүгнэж байна.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж