“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх уран бүтээлээрээ кино сонирхогчдыг багагүй шуугиулаад амжсан “Хувьсал” продакшныхан шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн уран бүтээл бус тайзны бүтээл хийхээр ажиллаж буй. Тодруулбал, АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихаар шийджээ.
Э.ТЭКҮ
“Хайр” жүжгийн дууны аяыг хөгжмийн зохиолч Л.Балхжав, үгийг Х.Болор-Эрдэнэ зохиож, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива С.Наран, дуучин Б.Амархүү болон залуу уран бүтээлч Н.Бямбасүрэн нар дуулсан байна.
Ингээд тун удахгүй тоглогдох шинэ уран бүтээл “Хайр” жүжгийн клипийг хүргэе.
Э.ТЭКҮ