”Чингис хаан” дуурь тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

”Чингис хаан” дуурь тайзнаа амилна

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх бямба гаригт буюу энэ сарын 26-нд Б.Шаравын “Чингис хаан” дуурь эгшиглэх гэж байна. Хоёр бүлэг зургаан үзэгдэл бүхий энэ дуурийг удирдаач Ж.Бүрэнбэх удирдаж, симфони найрал хөгжимчид тоглоно. Харин Тэмүжинд баритон Э.Бумхүү, Өэлүн эх меццо сопрано Ардын жүжигчин А.Долгор, Бөртэ үжин сопрано Д.Туяа, Жамуха тенор Ц.Доржсүрэн, Ван хан басс Р.Батболд, Хасар тенор Ч.Түмэндэмбэрэл, Хуагчин меццо сопрано Д.Долгормаа БУГЖ, Хирэлтуг баритон Ц.Баттөр, Сорхон шар басс Б.Алтанхуяг, Билгүтэй баритон М.Боргилчулуун, Боорчи басс Ч.Чинзориг, Сохатай меццо сопрано Ц.Ариунаа, Орбай сопрано Ө.Уянга, Хадаан сопрано Ш.Наранчимэг, Тэнүүлч I баритон М.Амарсанаа, Тэнүүлч II тенор Г.Шижирболд, Чирхай баритон Э.Амартүвшин, Мэнлиг эцэг басс О.Батбаатар, Сочигэл сопрано Б.Цэрэнханд, Эргүүлийн ахлагч тенор С.Мөнх-эрдэнэ, Эргүүлийн туслах баритон Ч.Батцэнгэл, Эргүүлийн цэрэг баритон Д.Баасанжаргал, Дорой хөвүүн тенор Д.Шагдарсүрэн, Жарчудай тенор Т.Баярсайхан, Цотон сопрано гавьяат жүжигчин Б.Цэцгээ, Зэв баритон Ч.Батцэнгэл, Зэлмэ тенор Б.Мөнхтөр, Мэдээч Тамир, Хаатай Дармала баритон М.Бат-Очир, Хөөмийч Г.Дарханбаяр нар тус тус тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж