УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Нэр хугарахаар яс хугар" нэвтрүүлэгт оролцож өөрийнх нь тухай бичсэн сөрөг мэдээллүүдэд тайлбар хийсэн байна.
Тэрээр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Саndy Crash тоглосон тухайгаа "Би тоглосон нь үнэн. Тэр өдөр хэлэлцэж байгаа асуудлууд надад үнэхээр таалагдаагүй. Надад үг хэлэх боломж олгохгүй байсан. Гишүүд чуулган дээрээ ганцхан тэр асуудалд анхаарлаа хандуулдаг уу гэвэл худлаа. Хэлэлцэж байгаа асуудал нь таалагдахгүй бол фэйсбүүк, твиттерээ шалгаад сууж байдаг. Тэр үед надад амь өгөөч гэсэн хүсэлт ирсэн байсан. Би амь өгөөд л. Ингээд л сууж байсан. Байнгын тоглоод байна уу гэдэг нь сонин" гэсэн хариулт өгсөн юм.
А.АНАР
Эх сурвалж: www.24tsag.mn