Ц.Нямдоржийг буруутай гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг буруутай гэж үзлээ

Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр Үйлвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан гомдлыг авч хэлэлцлээ. Одоогоос хоёр жилийн өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгыг төмөр замын асуудлаар нууц гэрээ байгуулсан гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн, тухайн үеийн Хууль зүй, дотоодын хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн юм. Энэхүү мэдээллийг ор үндэслэлгүй зүйл гэж Х.Баттулга сайд үгүйсгэн гүтгэлгийн чанартай хэмээн няцааж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хугацаанд хэд хэдэн шатны шүүх хурал болж мөрдөн байцаалтад хүртэл буцаж, хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ьш гишүүн Ц.Нямдоржийг бусдын нэр төрд халдсан байна хэмээн буруутгаж Х.Баттулгаас уучлалт гуйх шийдвэр гаргасан юм. Гэвч Ц.Нямдорж анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн нийслэлийн Шүүхэд давж заалдсан ч Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хэрэв УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл давж заалдах эрхтэй юм.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж