“Мемори Поп Оркестр”-ын тасалбар 10000 төгрөг

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

“Мемори Поп Оркестр”-ын тасалбар 10000 төгрөг

Дуурь бүжгийн эрдмийн театрын хөгжимчин, гавьяат жүжигчин Л.Мөнхцэцэгийн санаачилгаар байгуулсан мемори поп оркестрын анхны тоглолт энэ сарын 23,24-нд 19.00 цагаас болох гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус тоглолтын тасалбарын үнэ 10000 төгрөг гэнэ. Тоглолтод П.И.Чайковский Попури; В.А.Моцарт Fantasia, Alla Figaro; Queen-Bohemian Rapsody; Ennio Moriccone-Once Upon a Time in The West, Misson; Claude Morgan-El Bimbo; Vangelis-Pullstar; Anderson-Dancing Queen; Vivaldi-Presto; Monte-Chardash; George Gershwin-An American in Paris; Б.Шарав-Сэтгэлийн эгшиг; З.Хангал-Аяны шувууд зэрэг дэлхийн болон Монголын сонгодгууд эгшиглэх аж. Мөн Ардын жүжигчин А.Долгор, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол Б.Эрдэнэтуяа, дуучин Ө.Уянга, гоцлол дуучин Г.Шижирболд, төгөлдөр хуурч С.Алимаа, хөгжимчин П.Баттөр, дуучин Ц.Хулан, “Black and White” зэрэг хамтлаг, дуучид оролцоно. Харин симфони оркестрыг удирдаач Н.Туулайхүү /УГЗ/ удирдах юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж