А.Эрдэнэ-Очир жин тээхээ түр хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.18-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэ-Очир жин тээхээ түр хойшлуулжээ

Яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг мөнгөн үеийн найрагчдын нэг гэдгээр андахгүй. Тэрбээр өөрийн төрж өссөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах сумандаа жин тээж ном хүргэж байна хэмээн зүүдэлж, зүүдээ биелүүлэхийн тулд ном цуглуулж эхэлсэн билээ. Үзэг нэгт нөхөд нь болоод номын нөхөр болсон олон хүн түүний сайн үйлсийн санаалчлагыг дэмжин ном хандивласан. Тэрбээр есөн цагаан тэмээнд 18 хайрцаг номоо ачин нутгийн зүг хөлгийн жолоо залахаар санаа шулуудаад байсан ч Дорноговь аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хөл хорио тогтоогоод байгаа ажээ. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир төрсөн нутгийнхаа номын санг шинэ номоор баяжуулах, тэрхүү номыг тэмээн жингээр хүргэх мөрөөдлөө гээгээгүй бөгөөд шүлхийн хорио зогстол түр хойшлуулахаас аргагүйд хүрчээ.

Д.ЦЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж