Шинээр сэргээн байгуулагдаж байгаа Монголын хувьсгалт залуучуудын эвлэл нь аль нэг намыг дэмжиж болон эсэргүүцэж ажиллахгүй, харин Монголын залуучуудын нийтлэг хүсэл эрмэлзлэлийг хангаж, тэдний эрх ашгийг хамгаалж хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулж чаддаг залуучуудын болон олон нийтийн байгууллага болох зорилт тавьж ажиллана гэлээ.
Энэ бүх ажлын эхлэл болгож “Баянмонгол” чуулгатай хамтран “Сэтгэлд шингэсэн аялгуу” тоглолтыг зохион байгуулах гэнэ. Энэхүү амьд тоглолтод эстрадын урлагийг үүсгэн байгуулалцсан “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”,” Харш”,” Айзам”, “Мөнгөн хүрхрээ”, ”Хилчин” болон 1960-80-аад оны 13 уран бүтээлч оролцох аж. Тоглолт “UB палас”-ын концертын их танхимд хоёрдугаар сарын 28, 29-нд болох юм.
МХЗЭ нь анх 1921 онд жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсан нарын санаачилгаар “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагджээ.