Котомицүки нагоя башёд зодоглохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Котомицүки нагоя башёд зодоглохгүй

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башё ирэх сарын 11-25-ны хооронд Нагоя хотноо болох билээ. Харин энэ жилийн нагоя башёг нутгийн озэки Котомицүки өнжихөөр болжээ. Өнгөрсөн хугацаанд бейсболын тоглолтод мөрий тавьсан хэмээн нэг хэсэг хэвлэлийн бай болсон 34 настай туршлагатай озэки Котомицүкиг дээрх хэрэгтэй нь холбоотойгоор Японы сумо бөхийн холбоо нагоя башёд оролцуулахгүй байх шийдвэр гаргасан байна.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд бейсболын тоглолтод мөрий тавьж, их мөнгөний асуудалд орооцолдсон гэх хэрэгт нийт 65 хүн холбогдсон бөгөөд Сумо бөхийн холбооноос багагүй хугацаанд мөрдөн байцаалт явуулсны эцэст Котомицүкиг их хэмжээний өрөнд орж, түүнээс мафийнхан 100 сая иен нэхэн дарамталсныг тогтоожээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж