ДАШТ-нд түрүүлэх магадлал хамгийн өндөрт тооцогдож байсан 2008 оны Европын аварга Испаний шигшээ баг эхний тоглолтондоо хожигдож гол сенсаацийг тариад байсан. Тэдний өөрсдийн тоглолт төдийлөн сайн болж өгөхгүй байсны дээр Швейцарийн хамгаалалт довтолгоо аль аль нь хожил авах хэмжээнд байсан гэхэд хилсдэхгүй.
Мөн дээрээс нь гол довтлогч Фернандо Торрес сэлгээнээс тоглолтонд оролцсон гээд. Тоочоод байвал шалтаг, шалтгаан мундахгүй.
Гэвч хожигдлоос том хохирол нь гол найруулагч Андрэс Иниеста Хондурастай хийх хэсгийн 2 дох тоглолтонд бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон гэнэ. Барселона клубын од тоглогч Швейцарьт 1-0 харьцаатай хожигддог тоглолтын 77 дох минутанд талбайг орхисон юм. Багийн дасгалжуулагч Висенте Дел Бусге Иниестаг орлох чадвартай тоглогч олон гэдгийг хэлсэн байна. Харин түүний орлох номер 1 сонголт нь Арсеналийн ахлагч Сеск Фабрегас байх магадлал өндөр байна. хэрэв Иниеста өнжих нь тодорхой болвол Фабрегас ямартай ч гараанд гарна.