Сүүлийн үед “Сирийн цахим арми” хэмээх хакерчдын бүлэг томоохон байгууллагуудын сайтыг хакердах болсон билээ. Тэгвэл тэд энэ удаад Forbes сэтгүүлийн сайтыг байгаа болгожээ. Тус сайт өчигдөр шөнө хэсэг зуур ажиллагаагүй болсон ба тус сайтад бүртгэлтэй хэрэглэгчдийн мэдээлэл мөн алдагдсан байна.
Forbes сайтын редакцийн зүгээс уг цахим халдлагатай холбогдуулан хэрэглэгчдэдээ анхааруулга мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд сайтад цахим хаягаа бүртгүүлсэн байсан иргэдэд сайтын нэрийн өмнөөс хуурамч шуудан илгээж болзошгүйг анхааруулсан байна.
Т.БИЛГҮҮН