Рональдо өнөөдөр заавал гоол оруулна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Рональдо өнөөдөр заавал гоол оруулна

\Үхлийн буюу “G” хэсгийг бүрдүүлсэн Португалийн шигшээ багийн ахлагч Кристиан Рональду сүүлийн хоёр жилд шигшээ багтаа ямар нэгэн гоолыг авчраагүй байгаа. Одоо энэ азгүйтлээ зогсоох цаг нь болсон гэжээ.

Өнөөдөр энэ хар цувралаа Ардчилсан Солонгосын эсрэг тоглохдоо зогсооно хэмээн Рональду хэллээ.

Мэдээж эхний тоглолтдоо Кот Д’Ивуартай тэнцсэн тэдний хувьд оноо зайлшгүй хэрэгтэй. Тийм ч учраас Рональду гоолдож, Бразилтай тоглохын өмнө өөрсдөдөө боломж гаргасан байхыг хүсч байгаа гэнэ. Бразил өнгөрсөн шөнө Кот Д’Ивуарын эсрэг гурван гоол оруулж, форм сайтай байгаагаа дэлхий нийтэд харуулсан.  Тиймээс Хойд Солонгосын багтай хийх тэдний тоглолт маш чухал.

Хэсгээс гарахын тулд “Европын бразилчууд”-д тэнцээ биш хожил зайлшгүй хэрэгтэй. Гоол хэд орох нь хамаагүй.

Хамгийн чухал нь Хойд Солонгостой хийх тоглолтоос гурван оноо авах явдал гэжээ.
Одоогийн байдлаар ”G” хэсэгт Бразил зургаан оноотой тэргүүлж байгаа бол Португаль, Зааны ясан эрэгийн багууд тус бүр нэг оноотой, харин БНАСАУ 0 оноотой хэсэгтээ сүүл мушгиж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж