“Acer” Android OS-той хоёр смартфөүн танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

“Acer” Android OS-той хоёр смартфөүн танилцуулав

Тайванийн “Acer” компани “Google”-ээс гаргасан Android үйлдлийн системтэй, энгийн хавтгай загвартай beTouch E120 болон гулгадаг загварын QWERTY товчлууртай beTouch E130 маркийн хоёр смартфөүн танилцуулжээ. Энэхүү хоёр төхөөрөмж нь хоёул Android v6.1 Donut үйлдлийн системтэй бөгөөд 3,2 мегапиксель камертай, ST Ericsson 416MHz процессортой, 256MB RAM, 512MB ROM болон Wi-Fi, 3G, GPS, Bluetooth, FM радио функцтэй ажээ.

Acer beTouch E120 загварын гар утас нь 2,8 инчийн QVGA мэдрэгчтэй дэлгэцтэй бол beTouch E130 нь 2,6 инчийн мөн мэдрэгчтэй дэлгэцтэй юм байна.

Эдгээр гар утаснууд хоёул хар ба цагаан өнгөний сонголттойгоор 2010 оны гуравдугаар улиралд худалдаанд гарах ажээ. Тодруулбал, Acer beTouch E120 долдугаар сарын дундуур харин E130 наймдугаар сараас эхлэн худалдаалагдаж эхлэх юм. Харин үнийн тухайд одоогоор тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж