Б.Эрдэнэбат орхончуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбат орхончуудтай уулзлаа

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын намрын чуулганы завсарлагаанаар хийж буй  орон нутаг дахь томилолт үргэлжилж байна. Тэрбээр  өнгөрөгч долоо хоногийн баасан гаригаас эхлэн Хөвсгөл, Булган аймагт ажилласан бол өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Орхон аймгийн удирдлагуудтай уулзаж, хотын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн  Зэс кабелийн “Эрдмин” ХХК-нийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компани 1997  оноос эхлэн котадын цэвэр зэс, 2005 оноос зэс утас, 2007 оноос эхлэн цахилгааны зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 10 гаруй ажилчидтай, 30 гаруй нэр төрлийн цахилгааны утас  үйлдвэрлэж байгаа юм.

Олонхийн бүлгийн даргын хувьд царцаасан долоон обьекттой танилцлаа. Тодруулбал, Орхон аймгийн Эрдэнэ багт баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургууль, Соёлын төв, мөн Эрүүл мэндийн оношилгооны барилгын өргөтгөлийн үйл явц, Чехийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Евро эко төгөл хотхоны ажлын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн юм.


Эрүүл мэндийн оношилгооны төв гэхэд энэ жил тендер нь бүрэн зарлагдаагүй, гүйцэтгэгч нь тодроогүй зэрэг учир дутагдалтай байгаа учраас энэ жил бүх асуудлаа цэгцлээд 2015 оны төсөвт мөнгөө бүрэн тусгаж ажлаа эхлүүлэхэд буруудах юмгүй гэсэн чиглэлийг Д.Эрдэнэбат дарга өгсөн юм. Тэрбээр одоо Орхон аймгийн иргэдтэй уулзаж, УИХ-аас батлагдсан хуулийн төсөл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч буй ажээ. Уулзалт 17 цагаас эхэлжээ.  Харин маргааш Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, бичил бизнес эрхлэгчидтэй уулзана.


Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж