“Алтан тариа”-н дээд зэрэглэлийн гурил огцом хямдарлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

“Алтан тариа”-н дээд зэрэглэлийн гурил огцом хямдарлаа

“Алтан тариа” ХХК хоёрдугаар сарын 10-наас дээд зэрэглэлийн гурилынхаа үнийг 50-200 төгрөгөөр буюу 6-14 хувиар хямдуулахаар болжээ. Шинэчлэгдсэн үнээр 25 кг-ын савлагаатай дээдийн дээд, ширхэгтэй дээд гурил 1 кг нь 1200 төгрөг, дээд гурил 870 төгрөг болж байгаа аж. Мөн 50 кг-ын савлагаатай 1-р гурилын үнийг  610 төгрөгт барьж байгаа нь энэ төрлийн гурилын зах зээл дэх хамгийн хямд үнэ болж байна. Дээд зэрэглэлийн гурилын үнийг ийн буулгах болсон нь гол өрсөлдөгч болох Орос гурилын үнэ хямдарч байгаатай холбоотой бололтой. 

“Алтан тариа” ХХК ийн шинэ оны бодит хямдрал үзүүлснээр дээдийн дээд,  ширхэгтэй дээд, дээд гурилууд жин тус бүртээ 30-200 төгрөгөөр /Дээдийн дээд (БГ-045) гурил нэг кг нь 1460 төгрөгөөс  200 төгрөгөөр хямдарч, 1260 төгрөг болсон бол Дээд (БГ-055) гурил нэг кг нь 980 төгрөгөөс хямдарч, 950 төгрөг болон хямдарч байна.

Ийнхүү дотоодын гурилын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн томоохон компанийн нэг болох “Алтан тариа” компани үнээр өрсөлдөх тактик баримталж байгаа нь харилцагч, хэрэглэгчдийн таашаалыг хүлээх нь лавтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж