Хятад CTL технологийн 30 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Хятад CTL технологийн 30 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Нүүрсний хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч Хятад улс CTL/coal to liquid/ технологи бүхий нүүрс боловсруулах үйлдвэрүүд байгуулах томоохон төслүүдийг хэрэгжүүлж буй.

Тус улсын Хөгжил, шинэчлэлийн хороо Шиньжан-Уйгарын автономит мужид жилд 30 тэрбум тонн куб.метр хий үйлдвэрлэх үйлдвэрийн цогцолбор байгуулах төслийг баталжээ. Жилд 90 сая тонн нүүрс зарцуулагдах энэхүү үйлдвэрийн төсөл нь нийт 183 тэрбум юань буюу 30 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Төслийн гүйцэтгэгч нь Хятадын газрын тос, химийн “Синопек” корпораци юм.

Өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын нүүрсний импорт 39.5 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 17,8%-иар нэмэгдсэн байна. 2013 оны 1-11 дүгээр сарын дүнгээр 67.38 сая тонн коксжих нүүрс импортолжээ.

Э.Од  

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn 
  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж