
Хүн амын тоо, агаарын бохирдлын түвшин нэмэгдсэн энэ үед хүүхдэд зориулсан төрөлжсөн эмнэлэг нэг ч байхгүй байна. Эмч, эмнэлгийн орны хангалтгүй байдлын улмаас эмнэлгийн коридорт эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчлүүлж, зарим нь эмчлүүлж ч чадахгүй байгааг хурлын үеэр онцоллоо.
Хүүхдийн клиник байгуулах аян олон нийт, байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжих бөгөөд дэмжихийг уриаллаа.
С.ӨЛЗИЙБАДРАХ