“Сочи 2014”-ийн нээлтийн ёслол болсон өдрөөс хойш банкууд ам.долларыг 34.60 рублиэр солих болжээ. Энэ нь өмнөхтэй харьцуулбал ханш 12 копейкоор чангарсан гэсэн үг юм. Харин ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн евротой харьцах ханш 7 копейкоор чангарч, 47.02-д хүрсэн нь 2009 оноос хойших рекорд амжилт болоод байна. Харин Оросын банкнаас “Рублийн ханш өссөн нь мэдээж олимпийн наадамтай холбоотой ч 100 хувь шалтгаалсан гэж үзвэл өрөөсгөл ойлголт болно. Бидний гол зорилго бол долларыг 34-34.5-д барих явдал. Хэрвээ 9-15 сарын хугацаанд барьж чадвал ханш тогторжино” хэмээн мэдэгджээ.
Р.МАНЛАЙ /ОХУ. Сочи/