Юуны өмнө 11 сараас эхлэн 3 сар орчим үргэлжилсэн сугалаат худалдааны Супер азтан болсонд баяр хүргэе. Та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу?
Намайг Ж. Хоролсүрэн гэдэг. Жаран бүс барааны дэлгүүрт гэр бүлийн хүний хамт хувцас захиалгын салон ажиллуулдаг.
Та азтан болсон гэдэгээ хэрхэн мэдсэн бэ?
Олимп үзэж байх хооронд бүх сугалааны дугаараа цаасан дээр бичиж аваад л зурагтаар тааруулж эхэлсэн дээ. Бүх тасалбараа цаасан дээр буулгачихаар маш амархан тааруулсан. Сугалаанд олон удаа орохоор аргыг нь мэддэг болчихдог юм байна. Эхний 2 тоо нь таарвал нөгөө хэдийгээ харчихаал дараагын тоо нь таарахгүй бол олимпоо үзээд л сууж байсан даа. Тэгэж байгаад хамгийн сүүлийн супер азтан гэсэн бичгийг хуулаад авахад л юмыг яаж мэдэх вэ гээд их шимтэж суусан. Эхний 4 орон таарахаар нь захаа мушгиад л харсан даа. Тэгээд л тэд гараасай, одоо тэдийн тоо гараарай гээд л хүлээгээд байсан. Сүүлийн тоог 0 байгаасай гээд л бодсон бүр дугарч чадахаа байсан шүү. Хажуугийн тоо нь дээрээ ойрхон буухаар нь түгшиж байгаад л харсан 0 байсан. Тэгээд л хашгираад босоод ирсэн. Хажууд байсан ажлынхан олимпод монгол хүн ялж гэж бодсон гэсэн. Би ч машин хожчихлоо гэсэн итгэдэггүй. Нөгөө хэдэн тасалбар дундаасаа машины тасалбараа санд мэнд хайгаад л эхэлсэн, тэр тасалбар нь байна. Тэгсэн гаднаас манай охин найзтайгаа ороод ирсэн.
Манай ажил чинь их орой тарна. Баяр дөхөх үед бүр ч оройтно. Оройтсон үед ойр, эрүүл баталгаатай хүнстэй болохоор НОМИНгоороо их орно. Сурсан дадсан гээд л Их дэлгүүрийн Номингоор орчихно. Хаана нь юу байгаа нь тодорой болохоор чиглэж байгаад л олчихдог болохоор их амар.
Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ?
Эхнэр бид 2 хамт ажилладаг юм. Сугалаа гарах үед чинь хамт зогсож байгаад л одоо тэд гараарай гээд зогсож хамтдаа хүлээж байсан. Тэгж байтал ч охин минь ороод ирсэн. 2 хүү рүүгээ залгах гээд л дугаарыг нь хийх гэсэн сандраад хэд билээ гээд л хайж гарсан. Манай ач хүү ч ажил дээр байсан чинь “Өвөөгийн гар чичрээд байна” л гээд байсан. Юм гэдэг чинь их сонин байдаг юм байна. Миний ширээний тавцан дээрээ хатуу хулдаасаар бүрсэн байдаг юм. Хулдаасны доороо сугалаануудаа тавьсан байсан юм. Өглөө эхнэр цэвэрлэгээ хийж байгаад хүүшээ энийг одоо яах юм бэ? Дуусаагүй юм уу гээд асуухаар нь машин хожих юм байгаан гээд л хэлсэн. Сугалаа явна гэхээр нь Номин рүү ороод л сугалаагаа аваад л тохирол болгоныг нь үзнэ. Шагнал авч байгаа хүнийг ямар гоё юм бэ гээд л харж байснаас өөрөө машин хожно гэж бодоогүй.
Сугалаанд хэр азтай вэ?
Өмнө нь өөрийн чинээнд юм хожиноо. Гэхдээ энэ хамгийн том нь. Шинэ жилээр л гэхэд бүх 60 аад ажилтанд сугалаа явсан юм. Тэр үед надад шанага таарсан. Тэгэхэд нь би ч онгироод л энэ жил чинь амжилт, азыг шанагдаж өгнөө гээд л байсан. Тэгсэн ажилчид маань та шанагдаж өгнө гээд байсан ёстой ёрөөлөөр боллоо гээд байсан.
НОМИН-гийн сүлжээ дэлгүүрээр хэр их үйлчлүүлдэг вэ?
Өдөр нь гарах завгүй бид 2 шиг ажилтай хүмүүст их амар. Дан хүнс гэлтгүй хувцас цахилгаан бараагаа бүгдийг нь авчихна.
Сугалаанд өмнө нь олон удаа оролцож байсан хүний хувьд танд энэ сугалааны тохирол явуулах явц хэр санагдсан бэ?
Энэ их шударга санагдсан. Теннисний бөмбөг үлээлгэх, гараа дүрээд авах чинь бөмбөгөндөө хүндрүүлэгч хийх, гартаа юм дүрээд авдаг гээдл ярих юм. Номингийн сум шидэж тодруулахыг хараад байхаар хуурах боломжгүй л харагдах юм. Сугалаа явагдахаар л хамаатан садан нь, дотор нь ажилладаг хүмүүс хожиж байгаа гээд л их ярьдаг. Өөр дээр хүрээд ирэхээр энэ шиг худлаа юм байхгүй юм байна гэж бодогдож байна. Би Номинд нэг хүн танихгүй хүн шүү дээ. /инээв/
Манай ажлын хүмүүс ч үнэн юм байна. Сугалаа нүдээ олдог юм байна гээд л яриад эхэлсэн. Түрүү жилийн сугалаанд 60 гаран сугалаатай байсан. Хожих дээрээ тулхаараа хэдхэн сугалаа ч байсан хождог юм байна лээ.
Ямар бүтээгдэхүүн худалдаж авсан сугалаа танд аз авчирсан вэ?
Цагаан сарын хүнсээ цуглуулахаар гараад л 2 сугалаа авсан. Дараалсан 2 сугалаа авсан юм. Чи азтайгаараа сугла, чи сугла гээд бас их юм болсон.
Хүн болгон сонирхож байгаа байх. Сугалаагаар хожсон машинаа өөрөө унах уу, өөр төлөвлөгөө байгаа юу?
Аз авчирсан машинаа өөрөө унана. Яаг сугалаагаар машин хожоод ирэхээр хүмүүс утасдаад л хуучин машинаа зарах уу, тэг ингэ гээд л их зөвлөсөн. Аз дагуулсан байна даа өөрсдөө унанаа. Хуучин машинаа бага хүүдээ өгсөн.
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцсан танд баярлалаа.
Номингийн хамт олон минь ажил үйлс нь их өөдрөг байж, улам дээшээ дэлгэрч яваг гэж ерөөе дөө.