Японд цасан шуурганаар 19 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Японд цасан шуурганаар 19 хүн амь үрэгджээ

Японы ихэнхи нутгаар болсон хүчтэй цасан шуурганаар 19 хүн амь үрэгдэж, 1600 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар даваа гаригт /II.17/ албаныхан мэдээлжээ. Цасан шуурганы үеэр авто зам, төмөр замын хөдөлгөөн зогссоноос жижиг хот, тосгодын 6900 гаруй хүн хөл хорионд орсон байна. Түүнчлэн Японы Яманаши мужид цасан шуурганаас болж, зам харилцаа тасарснаас дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орсон талаар “NHK”-д  мэдээлжээ.

Хүчтэй шуурга дайрч өнгөрсөн газруудад өглөө 07:00 цагаас аврах, цас цэвэрлэх ажиллагаа эхэлсэн байгаа ч зарим уулын замд гацсан олон зуун автомашинууд өнөөдөр тэндээ өнжирөөр болж байна. Аврах, цас цэвэрлэх ажиллагаанд Японы өөрийгөө аюулаас хамгаалах хүчний албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Японы цаг уурын агентлагаас хүчтэй цасан шуурга өдгөө хойд хэсгийн Хоккайдо мужийг чиглэж буй тул оршин суугчдыг бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж