Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

ТӨХ-г татан буулгана

Төрийн өмчийн хороог татан буулгахаар болжээ. Тус хорооны ажлыг сангийн хэлбэрээр явуулах бөгөөд энэ ажлыг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хариуцаж байгаа юм байна.   Төрийн өмчийн хорооны мэдэлд төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан 100 гаруй компани, аж ахуйн нэгж байдаг юм байна. Тус хороог татан буулгаж сангийн хэлбэрт шилжүүлэх болсон шалтгаан нь төрийн өмчит компаниудын алдагдал болон тэднийг зөв бодлогоор хангаж чаддаггүй, төрийн өмчийг шахааны бизнес болгодог, дарга нарын мөнгө угаах газар болсон хэмээх олон нийтийн шүүмжлэлээс болсон гэнэ.  Тиймээс ТӨХ-ыг сан болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахаар Засгийн газар шийдвэрлээд байгаа юм байна. Санд харъяалагдсан төрийн өмчит компаниудыг хувьцаат болгох аж.

О.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж