Зуун рубльд ба сноуборд

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Зуун рубльд ба сноуборд

Оросын Төв банк “Сочи-2014”-д зориулан 100 рублийн дурсгалын мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргалаа. Интернэтээр уг дэвсгэртийн зураг нь  StockExchange 2005 оны цомгийн гэрэл зургаас хуулсан гэх мэдээлэл цацсан юм.

Олимпийн мөнгөн дэвсгэрт нь хөх цэнхэр өнгөөр зурагдсан бөгөөд нэг талд нь Сочи дээгүүр нисч буй сноубордын тамирчин, нөгөө талд нь олимпийн цэнгэлдэх хүрээлэн ба үлгэрийн галт шувууг зуржээ.

Улсын тэмдэгтийн төлөөлөгчийн хэлснээр дэвсгэртийн дизайныг оюутнуудын дунд зарласан уралдаанаар шалгаруулж авсан байна. Дээр нь Оросын  Төв банкны зураач Сергей Козлов сайжруулан засч нисч буй сноубордистыг дэвсгэртийн дизайнд тохируулан зуржээ. Уг дэвсгэртэд хэдэн арваад хамгаалалтын элементүүдийг нүдэнд тусахааргүйгээр зохицуулсан байна.

Банкны зураач тамирчны зургийг босоогоор байрлуулан дор нь олимпийн цэнгэлдэх хүрээлэнтэй цэцэрлэгийг байрлуулах боломжийг гарган өгсөн байна.

Дэвсгэртийн таталбар зураг

Оюутнуудын дунд зарласан уралдаан нь зөвхөн шилдэг санааг гаргахад чиглэсэн байсан ба сноубордын тамирчинтай  таталбар зураг дэвсгэртийн нүүрэн талын дүрст хэвлэгджээ. ОХУ-ын Төв банк ба “Улсын тэмдэгтийн” зураач нар тогтоогдсон хэм хэмжээ, зарчимтай бөгөөд гэрэл зурагт үндэслэн дизайныг хийдэг аж. Энд зохиогчийн эрх үйлчилдэггүй аж. Оросын банкны гаргаж буй дэвсгэрт нь 20 саяаар хэвлэгдэх бөгөөд Оросын нутаг дэвсгэрт чөлөөтэй хөрвөгдөх ажээ.

Хамгийн анхны олимпийн цаасан дэвсгэртийг  Хятадууд 2008 онд Бээжингийн олимпиадад зориулан 10 юанийн номиналтайгаар гаргажээ. Оросууд тэр уламжлалыг дэмжихээр шийдсэн юм.

Эх сурвалж:Four Seasons Melody
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж