С.Жавхлан тоглолтынхоо орлогыг хүүхдэд хандивлана

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

С.Жавхлан тоглолтынхоо орлогыг хүүхдэд хандивлана

Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн 34 насны төрсөн өдрөө ард түмэнтэйгээ тэмдэглэж өнгөрүүлэх нь ээ. Тэрээр “Монголд мэндэлсэн өдөр” тоглолтоо хоёрдугаар сарын 21-23-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.

Эхний өдрийн тоглолтын тасалбар ерөнхийдөө дууссан бөгөөд тоглолтын тасалбарын үнэ 9999 төгрөгийн үнэтэй аж. Харин нэг төгрөгийн хариултыг үзэгчид дуучны гарын үсэгтэй хамт авах юм. С.Жавхлан өөрийн 30 олны сайн мэдэх хит дуунуудаа тоглолтын туршид дуулах аж. Тэрээр 2:30 минут үргэлжлэх тус тоглолтын туршид фейнүүдтэйгээ хамт дуулна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Мөн хамгийн сонирхолтой нь гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн тоглолтын бүх орлогыг нэгэн жаахан охинд хандивлах юм. Саяхан Увс аймгийн Цагаанхайрхан сумд амьдардаг долоон настай, таван настай эгч дүү хоёр аав, ээжийгээ байхгүйд саахалт айл руугаа явж байгаад осгож эгч нь дүүдээ өөрийнхөө бүх хувцсаа тайлж өгөн өөрөө амь үрэгдэж дүүгийнхээ амийг аварсан хэрэг гарсан билээ. Хэдийгээр балчир охин амьд үлдсэн ч дөрвөн мөч нь ерөнхийдөө хөлдөлтийн байдалтай, хүнд хагалгаанд орох гэж буй. Тус ослоос амьд үлдсэн таван настай балчир охинд гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн тоглолтын бүх орлогыг өгөх юм.

Тэрээр уг тоглолтынхоо дараагаар дахин Монгол орны баруун аймгуудаар буюу Архангай, Өвөрхангай, Ховд, Увс зэрэг аймгуудаар аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэрээр мөн аль болох олон аймгуудаар тоглох сонирхолтой байгаа гэдгээ ч тодорхой хэлж байв.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж