Барьцаалагдсан онгоц Женевт газарджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан онгоц Женевт газарджээ

Барьцаалагчдын гарт орсон Этиопын агаарын тээврийн онгоц өнөөдөр Швейцарийн Женев хотын нисэх онгоцны буудалд газарджээ. Үүний улмаас Женевийн онгоцны буудалд онц байдал тогтоосон талаар “AirlineReporter.com” сайтад мэдээлсэн байна. Нисэх буудлын албаныхны мэдээлснээр барьцаалагдсан онгоцны нисгэгчид болон зорчигчдыг эсэн мэнд суллажээ. Хэвлэлийнхний үзэж буйгаар албаныхан барьцаалагчидтай хэлэлцээ хийсний үр дүнд онгоцыг Женевт аюулгүй газардуулсан гэнэ.
Этиопын агаарын тээврийн “ET702” чиглэлд нислэг үйлдсэн “Boeing 767-300” онгоц өчигдөр /II.16/ үл таних этгээдүүдэд барьцаалагдсан аж. Этиопын нийслэлээс Италийн Ром хот хүрэхээр хөөрсөн онгоц Судан улс дээгүүр нисч явахдаа барьцаалагдсан гэх дохио өгчээ. Одоогоор энэ хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж