&#34Сочи 2014&#34 дурсгалын зоосны цуврал

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

&#34Сочи 2014&#34 дурсгалын зоосны цуврал

Фото: РИА Новости. Рамиль Ситдиков

Оросын Төв банкны  "Сочи 2014" гэсэн монетын хөтөлбөр нь бэлэг дурсгалын 38 төрлийн, хөрөнгө оруулалтын есөн зоосноос бүрэлдэж байна. Хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба энэ жилийн хувьд гүйлгээнд орсон гурав, дөрөв дэх, арванхоёрдугаар сард танилцуулагдах тав дахь цувралууд нь уг хөтөлбөрийн төгсгөлийн хэсэг юм.

Эхний ба хоёрдугаар цувралыг өмнөх жилүүдэд хийжээ. Энэ жилийн гурав дахь цуврал нь бүгд гурван рублийн номиналтай "Керлинг", "Цанын хоёр төрөлт", "Тэшүүрийн  хурдтай гүйлт” мөн 100 рублийн “Оросын өвөл” гэсэн дөрвөн төрлийн мөнгөн зооснууд ба 50 рублийн  "Трамплины цанын харайлт", "Мөсөн дээрх  хоккей" гэсэн хоёр алтан зоос, 10000 рублийн "Прометей" гэсэн монет зэргээс бүрэлджээ. Энэ цувралын хүрээнд үнэт биш металлаар хийгдсэн 25 рублийн зооснууд зутгагджээ.

Дөрөв дэх цуврал нь "Бобслей", "Цанын уралдаан", "Мөсөн дээрх слеж хоккей", "Шорт-трек" гэсэн гурван рублийн мөнгөн зооснууд, 100 рублийн номиналтай “Оросын өвөл”, 200 рублийн “Сочийн спортын байгууламжууд” гэсэн хоёр мөнгөн зоос мөн 50 рублийн "Биатлон",  "Уран гулгалт", 10 мянган рублийн "Мацеста", “Оросын олимпийн хөдөлгөөний түүх” нэртэй 25 мянган рублийн алтан зооснуудаас бүрэлдэж байна.

Арванхоёрдугаар сард хөрөнгө оруулалтын зориулалттай гурван рублийн мөнгөн зооснууд ба 50, 100 рублийн алтан зооснууд  гаргав.

Олимпийн монетийн хөтөлбөрийн дизайныг Төрийн тэмдэгтийн зураач нарын хамт олон Ардын зураач Александр Баклановын  удирдлагаар  бүтээжээ.

Олимпийн зоос хөтөлбөрийн тоо ширхэг нь явцын дунд 36,7 саяаас 50 сая ширхэг хүртэл нэмэгдсэн байна. Оросын Сбербанк улсынхаа нутаг дэвсгэрт олимпийн зоосыг хэрэгжүүлэх эрх авсан байгаа. Зооснуудын 25 хүртэл хувь нь хилийн чанадад борлуулагдах ажээ. Төв банк одоогоор 330 мянган зоос борлуулаад байна. Эрх авсан Хадгаламжийн банк нь олимпийн хөтөлбөрийн хэрэгжилтээс нэг тэрбум рублийн ашиг олохоор төлөвлөжээ.

Эх сурвалж:Four Seasons Melody
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж