Б.Номин алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Б.Номин алтан медаль хүртлээ

Турк улсын Стамбул хотноо болсон олимп, дэлхийн аварга Туркийн алдарт бөх Яшар Догуны нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн хоёрдугаар сарын 15-16-нд боллоо.

Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн аваргууд тодорсон бөгөөд энэ өдөр 57 кг-ын жинд өрсөлдсөн “Гацуурт олимп” клубын бөх, ОУХМ Батболдын Номин жиндээ тэргүүлж, аваргын алтан медаль хүртсэн бол 65 кг-ын жинд барилдсан "Алдар" спорт хорооны бөх, Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран хүрэл медаль хүртлээ. Б.Номин бол Монгол Улсын Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын гарын шавь юм.

Тэмцээний хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг-ын жингийн барилдаан болж, манай тамирчдаас 61 кг-ын жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Ням-Очир мөнгөн медаль хүртлээ. Э.Ням-Очир хагас шигшээ барилдаанд хүчтэй өрсөлдөгч Азербайжаны Ахмед Гварзатиловыг 7:1 харьцаатай ялсан ч шигшээ барилдаанд АНУ-ын бөх Жимми Кеннедид дийлдлээ.

Яшар Догугийн нэрэмжит тэмцээний медальтнууд:

57 кг

    1. Батболдын Номин (Монгол)
    2. Фумитака Моришита (Япон)
    3. Сезер Акгуль (Турк)
    3. Юки Такахаси (Япон)

65 кг

    1. Франк Чамизо (Итали)
    2. Магомед Муслимов (Азербайжан)
    3. Ганзоригийн Мандахнаран (Монгол)
    3. Мустафа Кайа (Турк)

74 кг

    1. Ник Марабл (АНУ)
    2. Мортеза Резаи (Иран)
    3. Жордан Барроуз (АНУ)
    3. Сонер Демирташ (Турк)

97 кг

    1. Хетаг Газюмов (Азербайжан)
    2. Али Бончеоглу (Турк)
    3. Ибрагим Болукбаши (Турк)
    3. Роман Бакиров (Азербайжан)

61 кг

    1. Джимми Кеннеди (АНУ)
    2. Э.Ням-Очир (Монгол)
    3. Муршид Муталимов (ОХУ)
    3. Ахмед Гварзатилов (Азербайжан)

70 кг

    1. Якуп Гор (Турк)
    2. Эмин Азизов (Азербайжан)
    3. Пейман Ярахмади (Иран)
    3. Мустафа Куйчу (Турк)

86 кг

    1. Рашид Садулаев (ОХУ)
    2. Фил Кедди (АНУ)
    3. Мохаммад Эбрахими (Иран)
    3. Алиреза Каримачи (Иран)

125 кг

    1. Таха Акгуль (Турк)
    2. Камей Госеми (Иран)
    3. Доминик Брэдли (АНУ)
    3. Деде Юнус Эмре (Турк)

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж