ҮЗХ дөрвөн сард хуралдана

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

ҮЗХ дөрвөн сард хуралдана

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй Ардчилсан намын жигүүрийнхэний хамтарсан ажлын хэсэг хуралдаад энэ оны дөрөвдүгээр сард Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хийх тохироонд хүрсэн байна.

Жигүүрийнхэн Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хийж, дүрмийн өөрчлөлтийн асуудлыг ярих ёстой гэж шаардсаных нь дагуу асуудал шийдэгдсэн гэж буй бөгөөд “Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, нарийн бичгийн даргын суудалд дарга нарын цүнх барьж гүйсэн "хүүхдүүд" томилогдсон болоод томилогдож буй явдлыг эргэн харахаар болсон” хэмээн мэдээлсэн юм.

Э.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж