Монголын язгуур урлагийн “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, ”Тэнгэр аялгуу” зэрэг олонд танигдсан хамтлагуудаас гадна шинээр “Алтайн Оргил”, ”Их Монгол”, “Эгшиглэн“ зэрэг хамтлагууд хамтран “Мөхөшгүй Монгол” тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ тоглолт хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 19:00 цагаас МҮЭСТО-нд болох юм. “Мөхөшгүй Монгол” тоглолтыг Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлан найруулснаар гурав дахь жилдээ зохиох гэж байгаа юм.
Анх 2012 онд таван хамтлаг нэгдэн “Монгол-Язгуур урлаг” нэртэйгээр зохион байгуулсан бол 2013 онд “Монгол Төгсөшгүй” нэрийн дор долоон хамтлаг нэгдэн тоглосон. Харин энэ удаад есөн хамтлаг нэгдэж тоглохоор болсон байна. Тасалбарын үнэ суудал харгалзахгүй 50 мянган төгрөгөөр тогтоожээ.
С.ӨЛЗИЙБАДРАХ