
Уран бүтээлээр төдийгүй амьдрал дээр ч сайн найз нөхөд гэдгээ харуулан Чойжоогийн зохиосон “Зүүдэндээ” дууг Тэнүүн дуулж энэхүү төсөлд өрсөлдөж байгаа. Харин саяхан болж өнгөрсөн гэгээн хайрын баяраар Тэнүүний “Tenuun and his band” тоглолтын хүндэт зочноор Чойжоо уригдан “Хүрч чадахгүй” дуугаа дуулж залуусын романтик үдэшлэгийг улам чимж өгсөн байна. Найз нөхөд нь тэдний тухай “Хэтдээ юм дуулгах хоёр” хэмээн товчхон тодорхойлно лээ.