УИХ-ын гишүүд болон байнгын хороод хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаараа мэдээлэл хийдэг уламжлалтай. Үүний дагуу гишүүд ч мэдээлэл хийж, мэдээллийн хэрэгслээр гарах дуртай байдаг. Тэгвэл С.Дэмбэрэл гишүүн бусад гишүүдийн адил мэдээлэл хийж, микрофоны ард суухыг хүссэнгүй. Харин нь ч УИХ намрын чуулганы хугацаанд маш удаан ажиллалаа. 2014 оны хаврын чуулганаар энэ байдлаар засч, залруулах уу, хэрхэн ажиллах талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодруулсан. А.Бакей гишүүн түүний асуултад “УИХ удаан, хойрго байдалтай ажилласан. Хаврын чуулганаар гишүүдийн ирцийг бүрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хийх ажлууд олон байгаа, гишүүний хувьд ч түүний энэ санаачлагад нэгдэж, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулахад анхаарал тавьж ажиллана” гэлээ. С.Дэмбэрэл гишүүнийг сайн сэтгүүлч болох нь хэмээн ангийн нөхөд нь хэлээд амжсан шүү.
С.Дэмбэрэл “сэтгүүлч” болжээ
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл мэргэжлээ сольж, “сэтгүүлч” болов, өнөөдөр. Тэрээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн бөгөөд энэ удаад мэдээлэл хийх бус байнгын хорооны даргаас асуулт асууж, сэтгүүлчийн үүрэг гүйцэтгэв.
Ш.ОЧ