М.Болд Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

М.Болд Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Сүүлийн үед банкны холбооны нэр хүнд өсч, гишүүддээ үзүүлж буй үйлчилгээ болон гишүүнчлэл нэмэгдсэн нь МБХ-ны ерөнхийлөгч М.Болдтой шуудхан холбоотой аж. Тиймээс МБХ-ны ерөнхийлөгч, “ТэнГэр” санхүүгийн нэгдэлийн гүйцэтгэх захирал М.Болдод дахин итгэл үзүүлж тус холбооны ерөнхийлөгчөөр улируулан сонгосон байна. МБХ-ны ерөнхийлөгч М.Болд 1996-2000 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Тиймээс саяхан түүнийг Монголбанкны Мөнгөний зөвлөлийн гишүүнээр сонгосон байна. Урьд өмнө тус банкинд удирдах албан тушаал хашиж байсан арвин их туршлага нь ийнхүү Мөнгөний зөвлөлийн гишүүн болоход нь нөлөөлсөн бололтой. Тэрбээр Унгарын Будапештын Эдийн засгийн их сургууль, Америкийн Колумбийн их сургуульд Эдийн засгийн удирдлагын чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалж байсан ажээ. М.Болд нь Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай банкируудын нэг юм.

Э.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж