Алтныхан алдаа, оноогоо хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2014.02.17-нд нийтлэгдсэн

Алтныхан алдаа, оноогоо хэлэлцэв

Алтны шороон ордын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын дунд уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 14-ны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт боллоо. Уулзалтаар алтны шороон ордыг ашиглах, мөн эдийн засгийн үр ашгийн талаар хэлэлцсэн байна. Монгол Улсын хувьд ойрын жилүүдийн санхүүгийн хүндрэлийн давах нэг гарц бол алтын салбарыг хөгжүүлэх. Өнгөрсөн жилүүдэд алтны салбарт шууд болон шууд бусаар оролцогч олон талын ашиг сонирхолыг зөв зангидах, асуудал бүрийг үр ашигтайгаар шийдэж чадаагүйн улмаас өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний бэрхшээлүүдтэй тулгарч, салбарын хувьд зогсонги байдалд орсон төдийгүй, нийт олборлох салбарын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх байдал үүссэн. Тиймээс алтны салбар дахин сэргэх боломж, нөхцөл бүрдээд буй энэ үед тулгарч буй асуудлуудыг нэгтгэн дүгнэх, өмнөх нийтлэг алдаа дутагдлыг дахин давтахгүй байх арга зам хайх, бизнесийн шинэ шийдэл, гарц гаргах үүднээс оролцогч талуудын дунд асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон гол зорилго нь тодорхой асуудлуудаар алтны салбарт байр сууриа эзэлсэн, мөн цаашдаа улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулах хүсэлтэй бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсч, бизнесийн орчны асуудлуудыг хөндөн ярилцаж гарц хайхад чиглэгдсэн байна.

Н.ГЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж