Цэнхэр Katy Perry Торонтод

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Цэнхэр Katy Perry Торонтод

Katy Perry Канадын Торонтод болж буй “MuchMusic Video Awards” хөгжмийн наадмын улаан хивсний ёслолд өчигдөр оролцохоор очихдоо тод цэнхэр өнгийн хажуу хэсгээрээ олон онгорхойтой “Ashish” брэндийн даашинзаар гоёжээ. Гутлын хувьд “Christian Louboutin”-ныг, харин гоёл чимэглэлээрээ “Anzie”-г сонгосон байна.Өнөө орой ёслолын тоглолт дээр Katy Perry “California Gurls” хит сингл дуугаа дуулах юм. 25 настай дуучин бүсгүй энэхүү дуугаа нэрт реппер Snoop Dog-той хамтран хийсэн бөгөөд ердөө тав хоногийн өмнөөс видео клип нь цацагдаж эхлээд байгаа билээ. Хараа булаам тод цэнхэр өнгийн үстэй чихэр шиг Katy Perry-г шинэхэн клипнээс нь үзээрэй.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж