Долоо хоногт зургаан хүн голд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Долоо хоногт зургаан хүн голд амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 23, зам тээврийн ослын дөрөв, ахуйн ослын гурав, хүн усанд живсэн дөрөв, машинтай хүн  голын усанд боогдсон хоёр дуудлагын дагуу ажилласан байна
-Гал түймрийн 13, гал түймрийн зөрчлийн 10 дуудлага ирсэн байна. Үүнээс Баянгол дүүрэгт зургаа, Баянзүрх дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Хан-Уул дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг удаа гал түймрийн дуудлагатай байжээ.
Зам тээврийн ослын хэрэг:
-Лхагва гаригт нийслэлийн Сонгинохайрхан  дүүргийн  долдугаар хороо, Баянхошууны Зүүн салаа явах замын уулзвар дээр 46-43 УБЕ улсын дугаартай “Хюндэй” загварын тоосго ачсан хүнд даацын ачааны автомашин, 08-27 УБА улсын дугаартай “Дэү”  загварын том оврын хүн тээврийн автобус, 66-07 УБГ улсын дугаартай “Эксель“, 45-73 УБН улсын дугаартай “Саната“, 98-74 УБК улсын дугаартай “Аксент“ загварын суудлын автомашинуудтай мөргөлдсөн. Ослын улмаас гэмтсэн иргэн Ү /38 настай эмэгтэй/, А /40 настай эмэгтэй/, Б /5 настай эмэгтэй/, нэр нь тодорхойгүй эрэгтэй хүн /30 орчим насны/,   П /35 настай эрэгтэй/, Ц /38 настай эрэгтэй/ нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэж өгсөн. Нэр нь тодорхойгүй 20 орчим насны эрэгтэй, 40 гаруй насны  эмэгтэй хүмүүс нас барсан байсан байна. Харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч, ЯТТ-ийн 103-ын машинаар гэмтэл авсан дөрвөн иргэнийг, замаар явж байсан бага оврын хүн тээврийн автобусыг дайчлан нуруундаа хүнд гэмтэл авсан нэг иргэнийг  ГССҮТ-д тус тус хүргэж өгсөн байна.
-Баасан гаригт нийслэлийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Төв шуудангийн урд талын автозам дээр УБЧ 23-83 улсын дугаартай “Чингэлтэй- Зүрх Уул” чиглэлийн цэнхэр өнгийн шугмын автобус, УБВ 98-59 улсын дугаартай Хонда маркийн ногоон өнгийн суудлын автомашин болон УБЦ 03-92 улсын дугаартай цагаан өнгийн Марк-2 загварын автомашинтай мөргөлдсөн тухай 23:19 цагийн үед дуудлаг ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 37 настай, эмэгтэй Э хүндэвтэр гэмтэлтэй байсан ба түүнийг Шуурхай бүлэг 105-ын автомашинаар, мөн хүндэвтэр гэмтэлтэй нэр, хаяг нь тодорхойгүй 40 орчим насны, эмэгтэй гадаадын иргэнийг  Яаралтай түргэн тусламжийн 103-ын автомашинаар тус тус ГССҮТ-д хүргэсэн байна. Харин осол болсон газарт нэр, хаяг нь тодорхойгүй 50 орчим насны, эрэгтэй нас барсан байсан ба түүнийг холбогдох албаныханд шилжүүлсэн байна.
Гол усанд живсэн хэрэг:
-Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, Хэрлэн голын “Улаан эрэг” гэдэг газар 23 настай, эрэгтэй Г усанд живж нас барсан байсныг
-Баянзүрх  дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Их тэнгэрийн амны зүүн талын амны харалдаа Туул голын усанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн  20 настай, эрэгтэй Б нь живж нас барсан байсныг,
-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцсийн дэргэдэх Туул голд иргэн 20 настай, эмэгтэй Б нь  живж  нас барсан байсныг,
-Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Залаатын амны ойролцоо 21 настай,  эрэгтэй Г, Б  нар голын усанд живж нас барсан байсныг,
-Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой “Нислэг” амралтын газрын урд 22 настай, эрэгтэй Т  нь Туул голын усанд живж,  нас барсан байсныг тус тус гарган цогцосуудыг харъяа дүүргүүдийн цагдаагийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Голд саатсан хүмүүсийг аварсан хэрэг:
-Багануур дүүргээс баруун тийш 30 гаруй километрт Хэрлэн голын Гутайн гарам гэдэг газарт нэг трактор, нэг Зил-131,  нэг Ланд крузер-80 автомашинууд голын дунд унтарч 2 эмэгтэй, 6 эрэгтэй хүн машин дээрээ гарч зогссон эрэглүү гарч чадахгүй байсныг,

-Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хэрлэн голын “Бүрэг эрэг” гэдэг газарт Ланд-80 загварын 96-96 УНЕ улсын дугаартай суудлын автомашин голын усанд сууж гарч чадахгүй байсан 3 эмэгтэй, 3 эрэгтэй хүнийг тус тус  гаргаж аюулгүй болгосон байна.
Гал түймрийн аюулаас урьдчилан  сэргийлэх арга хэмжээ:

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүрэг хариуцсан Гал түймрийн улсын хяналтын байцаагч  нар “Медиа групп” ХХК, NTV телевиз, TV-5 телевиз,  Боловсрол суваг  телевиз, SBN телевиз, “С-1” телевиз, “Монгол” телевиз, “ Эх орон” телевиз, TV-8 телевиз,  25-р суваг  телевиз, TV-9 телевиз, “ТМ телевиз”, FМ-103,6 радио, “Хонхор дахь Радио өргөн нэвтрүүлгийн станц”,  “FM-104,5”  “FM -107.5” радио  зэрэг нийт 15 олон нийтийн телевиз, радиогийн газруудад нэгдсэн шалгалт хийжээ. Шалгалтаар гал түймэр гарч болзошгүй 129 зөрчил илрүүлэн, үзлэг шалгалтын үеэр газар дээр нь 23 зөрчлийг арилгуулсан байна.  
-Барилгын суурын давхарт үйл ажиллагаа явуулдаг 212 аж ахуйн  нэгжид гал түймрийн аюулаас урьдчилан  сэргийлэх үзлэг  явуулсан байна. Шалгалтын үеэр гал түймэр гарч болзошгүй 931 зөрчлийг илрүүлж, 160 зөрчлийг  газар дээр  арилгуулах  арга хэмжээ авч,  бусад зөрчил  дутагдлыг арилгуулахаар албан  шаардлага, мэдэгдэл зэргийг  бичиж өгчээ. Мөн захиргааны хариуцлагын  тухай хуулийн  251 –д  заасны дагуу “Ансон”  зочид  буудлын  сауныг  100.000 төгрөгөөр, нэг  албан  тушаалтанг 30.000 төгрөгөөр, долоон иргэнийг 70.000 төгрөгөөр  тус тус торгох арга хэмжээ авч ажилласан байна.
    Засгийн газрын ордны Галын хэсгийн байцаагч,  гал сөнөөгчид  объектын шалгалт  16,  шуурхай шалгалт 44, биелэлтийн шалгалт 153,  хамтарсан шалгалт 6-г хийж, ДЦС-3 ТӨХК-ны Галын хэсгийн туслах байцаагч нар 56 объект шалган, 27 зөрчил илрүүлэн засуулж, галтай ажиллах зөвшөөрөл 102 удаа өгч 639 хүнд аюулгүй ажиллааны зааварчилгаа өгч ажилласан  байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж