Дуучин BX “Auto tuning Ulaanbaatar-2010” шоунд ая дуугаа өргөлөө. BX “Эгшиглэн хараахан ирж амжаагүй байгаа ч “Хэв маягаа эвдэцгээе” дууг дуулъя , охидуудаа хамт дуулаарай “ хэмээн уриалан ирээгүй дуучдаа аргалчихсан шүү. Сэргэлэн дуучин залуу оролцож буй шоугаа магтан “Fusion”-г, авто машиныг дууныхаа дундуур оруулж дуулсан нь үзэгчдийг хөөрхөн хөгжөөгөөд авсан. Шоуны дундуур тэрбээр дотны найз Quiza-тайгаа АПУ компанийн “Нийслэл” хотхон дотор хэсэг зуур амжуулаад хөлбөмбөг үзэж харагдана лээ.
Г.Даша