Элеонора Рузвельт АНУ-ын шилдэг тэргүүн хатагтай

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Элеонора Рузвельт АНУ-ын шилдэг тэргүүн хатагтай

Элеонора Рузвельт
Фото: Үндэсний архивын газар

АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын эхнэр бөгөөд 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельтын үеэл зээ Элеонора Рузвельт түүхч эрдэмтдийн тодруулдаг чансааг дахин толгойлж АНУ-ын шилдэг тэргүүн хатагтайгаар тодорлоо.

АНУ-ын тэргүүн хатагтай нарт зориулагдсан олон нийтийн санал асуулгыг 1982 оноос хойш тав дахь удаагаа явуулж байна. Элеонора Рузвельт чансаа бүрийг толгойлж ирсэн юм. Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг дэмжиж, хүний эрхийн Freedom House  байгууллагыг үүсгэн байгуулахад оролцож, Хүний эрхийн түгээмэл тунхагийг боловсруулахад оролцсон түүхтэй. Амьдралаа төгстөл улс төрөөр явж ирсэн Элеонора Рузвельтийг АНУ-ын 33 дахь ерөнхийлөгч Гарри Трумен”дэлхийн тэргүүн хатагтай” гэж нэрлэсэн байв.

2008 оны чансааных шигээ хоёрдугаарт нь  Жон Адамсийн эхнэр Эбигейл Адамс, Жон Кеннедийн эхнэр Жаклин Кеннеди гуравт  чансаалагдав. АНУ-ын дөрөв дэх ерөнхийлөгчийн эхнэр Долли Медисон дөрөвт, тавд нь Мишель Обама нэрлэгдлээ.

Өнгөрсөн оны сүүлчээр 242 түүхч, улстөр судлаачдаас анкет хэлбэрээр авсан санал асуулгын дүнгээр энэ чансааг тогтоожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж