Мөнхзаяа охины хагалгаа амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Мөнхзаяа охины хагалгаа амжилттай болжээ

“Хөвсгөл аймгийн Хатгал сумын харьяат хоёр настай Мөнхзаяа охин төрсөн цагаасаа хойш тархины эвэрхий гэдэг өвчнөөр шаналж байгаа тухай мэдээлэл олныг цочроож, сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгаж байсан билээ. Охин өсөж том болохын хэрээр нүүрэн дээрх ургацаг нь томорч, үзэгдэх орчин хязгаарлагдахаас гадна хамарт нь даралт өгснөөр амьсгалахад ч хүндрэлтэй болоод байсан юм. Мөнхзаяа охиныг Монголд эмчлэх боломжгүйгэс БНСУ руу хагалгаанд орохоор явсан.  Тэгвэл охины хагалгаа амжилттай болж, духан дээрх эвэрхийг нь авсан талаарх баяртай мэдээг Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ фэйсбүүк хуудсандаа бичжээ. Тэрбээр “Хоёрдугаар сарын 9-ны өдөр Шөжү хотын Шөжү их сургуулийн эмнэлэгт мэс заслыг амжилттай хийлээ.

 
Биднийг очсоны маргааш охинд хийх ёстой бүх шинжилгээнүүдийг хийж мэс засал хийх бэлтгэл ажлыг хангасан юм. Эмч нар охинд үзлэг хийгээд мэс заслыг хэрхэн яаж хийх, хэдэн цаг үргэлжлэх, ямар эрсдэл гарч.болох талаар бидэнд маш тодорхой тайлбарлаж өгсөн юм. Эмч нарыг тайлбарлаж суутал Мөнхзаяа охин маань ширээн дээгүүр зүтгэж хөөрхөн гараа сарвайлган бүх эмч нартай нэг бүрчлэн *HI FIVE* хийсэн шүү.

Өглөө мэс засалд орохоор явахдаа ч ээж, аавдаа үнсүүлээд надтай бас *Hi five* гээд их тайван уйлахгүй эмчид тэврүүлээд мэс заслын өрөө рүү орсон мундаг охин шүү дээ” хэмээн тэрбээр бичжээ. Мөнхзаяа охинд түргэн эдгээд эх орондоо ирэхийг, цаашдаа эрүүл энх өсч торнихыг ерөөе.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж