Гэмтлийнхэн шинэ даргаа хүлээн авахад бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Гэмтлийнхэн шинэ даргаа хүлээн авахад бэлэн гэв

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт маргааш болно. Уг сонгон шалгаруулалтад оролцохоор зургаан иргэн материалаа ажлын байранд тавигдах шаардлага хангасан ганцхан хүн байсан нь А.Мөнхтайван юм. Олон сарын турш эмнэлгийн эмч, ажилтнуудын эсэргүүцсээр ирсэн Ц.Энхбаяр уг шалгаруулалтад оролцохгүй нь тодорхой болжээ. Энэ шийдвэр нь гэмтлийн эмч нарын талд асуудлыг шийдсэнтэй адил сонсогдох болжээ.

Тус эмнэлгийнхэн уг нь хамгийн шилдэг боловсон хүчнээ бэлдэж, сонгон шалгаруулалтад оролцуулахыг хичээсэн гэнэ. Тус төвд 26 жил ажилласан, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, анагаах ухааны магистр клиникийн профессор цолтой, 20 жил удирдах ажил хийсэн, байгууллагадаа Франц улсын гурван төсөл хэрэгжүүлсэн Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал асан Ж.Батмагнай, доктрант тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор, 15 жил удирдах албан тушаал эрхэлсэн, Франц улсын яаралтай тусламжийн төслийн удирдагч, Яаралтай тусламж хариуцсан дэд захирал асан Р.Энхсайхан, доктрант тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор 10 жил удирдах албан тушаал эрхэлсэн, түлэнхийн чиглэлээр Франц улсын төсөл хэрэгжүүлж байсан, түлэнхийн төвийн дэд захирал зэрэг удирдах албан тушаал эрхэлсэн мэргэшсэн Б.Хишигсүрэн нарыг оролцуулахыг хүссэн боловч яам ажлын байрны шаардлагаа хэт нэмэгдүүлсэн байна. Гэвч тэд сонгон шалгаруулалтад ганцаар тэнцсэн А.Мөнхтайванд итгэл хүлээлгэн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд зогсохгүй хууль бусаар томилсон даргыг унагаж чадсанаараа эв нэгдэлтэй хамт олон гэдгээ харууллаа хэмээн өгүүлж байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж