Европийн нээлттэй тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.02.16-нд нийтлэгдсэн

Европийн нээлттэй тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртлээ

Монголын жүдо бөхийн шигшээ тамирчид Австри улсын Оберварт хотноо болсон Европийн нээлттэй тэмцээнээс А.Батсуурь, Г.Одбаяр нар мөнгөн хүртлээ. Тэмцээн зөвхөн эрэгтэйчүүдийн долоон жинд болж буй бөгөөд манай улсаас есөн тамирчин өрсөлдөж, эхний өдөр хоёр мөнгөн медаль хүртсэн юм.

66 кг-ын жинд өрсөлдсөн Адьяагийн Батсуурь эхний тойрогт Израйлийн Гал Росемаринийг, хоёрдугаар тойрогт Нидерландын Жуниор Дегенийг, гуравдугаар тойрогт Доминикан улсын Вандер Матео Рамиресийг ялсан байна. Харин зооны аваргын төлөө Италийн Елио Вердег ялж, медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы Юүхэй Рокугог ялснаар аваргын төлөө шалгарсан юм. Харин аваргын алтан медалийн төлөө Японы тамирчин Кенго Такайчид ялагдаж, мөнгөн медаль хүртсэн байна.

Харин 73 кг-ын жинд өрсөлдсөн Г.Одбаяр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Португалийн тамирчин Жорж Фернандесийг, гуравдугаар тойрогт Унгарийн Акош Хередийг ялж, зооны аваргын төлөө Аргентиний Алехандро Клараг ялсан юм. Манай тамирчин Г.Одбаяр мөнгөн медалийн төлөөх барилдаанд Бразилийн Бруно Мендонкаг ялж, аваргын төлөө Японы жүдоч Такенори Накамурад ялагдсан юм.

2014 оны Европийн нээлттэй тэмцээнд жүдо бөхийн тэргүүлэх 41 орны 273 эрэгтэй жүдоч өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцож байгаа юм. Өнөө шөнө хүнд жингийн барилдаанууд болох юм.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж