МАН-ын гишүүд ийн МАХН-руу очих болсон шалтгааныг намын дарга М.Энхболдын үйл ажиллагааг эсэргүүцэж, хийж буй алхам хэмээн үзэж байна. Тэдний дунд нөлөө бүхий эрхмүүд байгаа гэх мэдээлэл ч байна. Мөн залуу гишүүд ч МАХН-ын гишүүн болох аж.
Сануулахад, сар шинийн өмнө МАН-ын нөлөө бүхий гишүүдийн тоонд багтаж ирсэн УИХ-ын Тамгын газрын дарга асан Ц.Шаравдорж МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж буйгаа мэдэгдсэн билээ. Тэрээр энэ үйлдлээ “Би 1984 онд МАХН-д гишүүнээр элсэж байсан. Улстөрд байхдаа МАХН-ын гишүүнчлэлээр алба хашиж явсан. 2008-2012 оны хооронд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба хаших хугацаандаа намаасаа татгалзсан, төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчид намаасаа татгалздаг. МАН-ын батлах байхгүй, тийм учраас би өнөөдөр МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Угаасаа МАХН-ын гишүүн байсан” гэж ойлгох хэрэгтэй хэмээн өөрийн сонголтоор зөвтгөсөн билээ.
Тэгвэл маргааш МАХН-ын гишүүнчлэлээ сэргээх эрхмүүдийн хувьд мөн ямар тайлбар хийх нь сонирхол татаж буй юм.