Мөн Сочийн эрэгтэйчүүдийн Гүйлтийн цанын төрөлд Монголын тамирчин ОУХМ Б.Бямбадорж өрсөлдсөн юм.
Сочийн олимпийн найм дахь өдрийн анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн Уруу газарSuper Combined төрөлд Швейцарийн тамирчин Сандро Вилетта 2:45:20 минутын амжилтаар тэргүүлж, алтан медаль хүртлээ. Харин Хорватын тамирчин Ивица Костеличмөнгө, Италийн тамирчин Кристоф Иннерхофер хүрэл медаль хүртсэн юм.
Хорватын тамирчин Ивица Костелич 2014 оны олимпийн анхны медалийг эх орондоо авчирлаа.
Биатлоны эмэгтэйчүүдийн 15 км-ын ганцаарчилсан уралдаанд Белорусийн тамирчид алт, хүрэл медаль хүртлээ. Белорусийн биатлонч Даря Домрачева км замыг 43 минут 19,6 секундад туулж, алтан медаль хүртсэн. Харин Швейцарийн Селина Гаспарин мөнгө, Белорусийн Надежда Скардино хүрэл медаль хүртлээ.
Белорусийн тамирчин Даря Домрачева аргагүй сайн биатлонч гэдгээ 2014 оны Сочийн олимп баталлаа. Даря Домрачева Сочийн олимпоос биатлоны төрөлд хоёр алтан медаль хүртээд байна. Өмнө нь эмэгтэйчүүдийн км-ын биатлоны хөөх гараанд алтан медаль хүртээд байсан юм.
Гүйлтийн цанын Сонгомол тэшилтийн төрөлд Монголын тамирчин ОУХМ Б.Бямбадорж 80 дугаар байрт шалгарлаа. Энэ төрөлд 87 тамирчин өрсөлдсөн юм.
Гүйлтийн цанын Сонгомол тэшилтийн төрөлдШвейцарийн Дарио Колонья алтан медаль хүртсэн бол ШведийнИоханОлссон мөнгө, Даниель Ричардссон хүрэл медаль хүртлээ.
Шведчүүд гүйлтийн цанын сонгомол тэшилтийн төрлөөр дэлхийд хамгийн хүчирхэг нь гэдгээ дахин батлав. Гэсэн ч энэ удаагийн олимпоос алтан медаль хүртэж чадалгүй мөнгө, хүрэл медаль авлаа.
Эрэгтэйчүүдийн Уран гулгалтын чөлөөт үзүүлбэрийн төрөлд Японы тамирчин Юзуру Ханюу 280,09 оноогоор алтан медаль хүртлээ. Японы тамирчин гулгалтын тэмцээний үеэр олон алдаа гаргасан ч түүний уран сайхны үзүүлбэр өндөр оноо авснаар ийнхүү алтан медаль хүртлээ. Харин Канадын Патрик Чан мөнгө, Казахстаны Денис Тен хүрэл медаль хүртэв.
Казахстан улс 2014 оны Сочийн олимпийн анхны медалиа найм дахь Уран гулгалтын чөлөөт үзүүлбэрээр өдөр хүртсэн юм.