Есөөс дээш насныханд үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2014.02.15-нд нийтлэгдсэн

Есөөс дээш насныханд үйлчилнэ

Засгийн хуралдаанаар Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэн өөрчлөлт орууллаа. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчиллөө. Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллана. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх ба ингэхдээ өдөрт нэг удаа хоёр цагаас илүүгүй хугацаагаар л тоглуулна. хэрэвзээ хүүхдүүдийг олон цагаар тоглуулсан тохиолдолд интернет кафены эзэд хариуцлага хүлээх аж.

 О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж