Дөрвөн настай охин Мессиа нь хүнд өвчтэй байсан учир лигийн үнэ цэнэтэй тоглогч “76” багтай хйисэн гэрээгээ дуусгалгүй охиныхоо дэргэд байх шийдвэрийг гаргасан юм. “Бурхны ивээлээр тэр маш сайн байгаа” хэмээн Мур охины тухай ярьжээ.
Айверсон “Филаделфиа” багтай холбосон хоёр дахь амьдралдаа цэг тавихдаа ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд яг энэ явдлаас долоо хоногийн дараачаар түүний эхнэр салах тухай өргөдлөө гаргасан юм. Гэр бүлийн асуудлын хувьд ч гэсэн энэ жил түүний хувьд хүсмээргүй жил болж өнгөрсөн.
1996 оны драфтын номер нэг сонголт болох Айверсн “Фили”-д 10 жилийг өнгөрүүлж, 2001 онд нэр хүндийн оргил болох Үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн. Тухайн жилдээ багаа шигшээд шалгаруулж байсан нь түүний оргил амжилт юм.
Одоо 35 настай тоглогч өөрөө NBA-д эргэн ирэхийг хүсч байгаа ч ямар баг авах нь эргэлзээтэй. “Детройт Пистонс”, “Мемфис Гриззлис” багуудын амжилтад хэрхэн сөргөөр нөлөөлж, улмаар “Филаделфиа”-д ямархуу үр нөлөөг үзүүлснийг бүгд санаж байгаа учир түүнийг сонгох баг гарах эсэх нь эргэлзээтэй юм.
Хэдийгээр тэр багийн тоглолт үзүүлэхийг зорьж байгаа ч угаас сураагүй зүйлээ хийх нь хэцүү байгаа нь “Филаделфиа 76” багийн өмсгөлтэй дахин талбайд гарсан цөөн хэдэн тоглолтоос харагдсан. Мөн дээрээс нь хамгаалалт муутай. Тэгээд ч бас хувийн ааш араншин бусдаас онцгой.
Аль ч баг эрсдэл өндөртэй энэ тоглогчийг авах гэж нэг их бодохгүй нь лавтай. Тэр тусмаа энэ жилийн драфтаас номер хоёр сонголтоор Эван Турнер хэмээх шидэх чиглэлийн хамгаалагчийг сонгох бэлтгэлээ базааж байгаа “Филаделфиа 76” баг.
Тоглогч өөрөө хүсч байгаа ч багууд түүнийг тоглуулахыг хүсэх нь юу л бол.
Б.Ялалт
Score Studio