Хуучирсан мэдээ: 2010.03.08-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 8

Гуравдугаар сарын 8-ны баярууд
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Орос, Украин, Белорусь, Азербайжан, Армен, Туркменистан, Таджикистан, Казахстан, Киргиз, Латви,  Ангола, Буркина Фасо, Камбож, Канад, Кирибати, Лаос, Мали, Монгол, Мадагаскар ба Сенегалд энэ өдрийг улсын баяр болгожээ

1963 оноос хойш Сири улс өнөөгийн Ерөнхийлөгчийн эцэг Асадын БААС намыг засгийн эрхэнд гаргасан төрийн эргэлтийн ойг тэмдэглэдэг.

Өдрийн ишлэл
“Бүх чөлөөт хүмүүс Хуулийн цохионы дэргэд цуглартугай!”
(930 онд үүсгэн байгуулагдсан альтинг буюу парламентын хуралдаанд цугларахыг исландчуудад уриалсан урианаас)

Исландын эргийн ойролцоох мөсөн уулс нь Европын хамгийн том Вйтнайокюдль мөсөн голын хэсэгүүд юм

1843 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Данийн ван VIII Кристианын зарлигаар дэлхийн анхдагч парламентуудын нэг Исландын альтингийг сэргээн байгуулжээ. Исландыг 1387 онд Данийн вант улсын бүтцэд орсны дараа тус орны улс төрийн систем хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр 1800 онд альтинг тараагджээ. Тусгаар тогтнолоо 1944 оны зургадугаар сарын 17-нд автлаа өөрийн улсыг аажмаар сэргээж байсан исландчуудад буулт маягаар уг зарлигийг Данийн хаан гаргасан байжээ.

Үйл явдал
1817 он. Клиникийн эмчилгээг үндэслэгч нарын нэг, патолог анатомч, франц эмч Рене Теофиль Мари Гиацинт Лаэннек жилийн өмнө өөрөө зохиосон бүдүүлэг чагнуурын тусламжтайгаар хийсэн ажлынхаа “шууд биш сонсгол-аускультаци” гэсэн анхны тайлангаа хэвлүүлсэн байна. Аускультаци (гэдэг үг нь латинаас “сонсох” гэж орчуулагдана) гэдэг нь дотоод эрхтнүүдийн гаргах дуу чимээнд дүгнэлт хийх замаар оношлон шинжлэх арга юм. Лаэннекийн зохиосон төхөөрөмж нь эхлээд өвчтөн эмэгтэйчүүдийн нүцгэн биенд чихээ наалдуулан сонсож байсан эвгүй явдлаас докторуудыг “чөлөөлж” өгсөн байна. Анх чагнуурыг хуйлсан цаасаар орлууж байснаа дараа нь төгсгөлүүддээ латунийн конустай модон хоолойг тэр хийж авсан байна. Стетоскоп гэсэн чагнуурын нэр нь “стетос” (“чээж”), “скопо” (“үзэж байна”) гэсэн хоёр үгийн нийлбэрээс бүтжээ.

1824 он. Дөнгөж 13 нас хүрээд байсан Ференц Лист (1811–1886), Парист хийсэн анхны тоглолтоороо Францын үзэгчдыг бишрүүлэв. Төгөлдөр хуурын гоцлолын найрал хөгжмийн хослолыг тэрээр тогложээ. Хөгжмийн удирдаагч алдарт хөгжмийн зохиолч Жоаккино Россини (1792–1868) төгөлдөр хууч хүүг бишрэн заримдаа хөгжимчдөө удирдахаа мартаад зогсож байсан гэдэг. Маргааш нь залуу авъяастны талаар Парисийн хэвлэлүүд шуугин бичиж байв. “Залуу Листийн биед Моцартын сүнс орогножээ… Даралтад хөл нь хүрэхгүй шахуу мөртлөө тэр  одоо Европын тэргүүн төгөлдөр хуурч” гэж нэг сонинд бичсэн байв. Залуу хүүхдийн тоглолтын хөлс нь 4771 франк болсон нь Лист ба түүний эцэгт анх удаагаа материалын дарамтаас гарах боломжийг өгсөн ажээ.

1862 он. Энэ өдөр 1862 онд АНУ-д ахмад Натанэль Гордоныг дүүжлэн цаазалжээ. 1807 онд Томас Жефферсоны гарын үсэг зурсан “шинэ боолчуудыг АНУ-д авчрах мөн хүн худалдахыг хориглосон  хуулийг” зөрчсөн буруутан гэж түүнийг шүүх ялласан юм. Гордон ийм хэргээр цаазлагдсан цорын ганц хүнээс гадна Америкийн сүүлчийн далайн дээрэмчин гэгддэг. Түүнийг цаазлах ялыг эсэргүүцэгч нарын зүгээс  “бусад нь түүний хийсэн хэргийг 40 жилийн турш хийж байгаа учраас ьэр хүнийг цаазлах хэрэггүй” гэж байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Линкольн олны санаа бодлыг хүлээн авалгүйгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ерөнхийлөгч тэр жилийнхээ арванхоёрдугаар сард “Боолыг чөлөөлөх тунхаглалд” гарын үсгээ зурж байлаа.

1895 он. Парист Үндэсний чуулганы хэдэн депутатуудыг  “Далай хоорондын сувгийн бүх нийтийн компани”-ийн (Панамын суваг) удирдлагаас авлига авсан хэргээр шүүх хурал эхлэв. Компанийн сүйрэл нь 1892 онд эхэлжээ. Компанийн үнэт цаас ба хувьцааг эзэмшиж байсан 800 мянган хөрөнгө оруулагч нар нийтдээ 1,8 тэрбум франкийн хохирол амссан гэдэг. Гэхдээ төслийн хэдхэн удирдагч нарыг шүүхэд өгсөн байна. Концессийн тэргүүн Лессепийг 87 настай гэж хүндэтгэн өршөөсөн байв. Өршөөлд Эффелийн цамхагийг бүтээгч уг төслийн техникийн захирал Густав Эффель хамрагдлаа. Сувгийн хоёр санхүүчийн нэг нь шүүх хурлаас өмнө амиа егүүтгэсэн ба нөгөө нь Англи руу зугтсан байв. Мессепын хүү ч зугтсан байв. Тэдний тоонд байсан Францын ирээдүйн  Ерөнхий сайд Жорж Клемансо гэм буруугүй гэдгээ нотолж чадав. Зөвхөн Олон нийтийн ажлын сайд Шарль Байо таван жилийн ялаар шийтгэгдсэн юм.

1910 он. Франц эмэгтэй Элиз де Ларош (1886–1919) шалгалтын нислэгийнхаа дараа аэроплан жолоодох лиценз авсан дэлхийн анхны эмэгтэй болов. Парисийн “Ваузен” компанийн ерөнхий зохион бүтээгч тэр эмэгтэйг нисэгч болгон сургажээ. Ларош анхны 300 метрын зайн нислэгээ 1909 оны аравдугаар сарын 22-нд гүйцэтгэсэн бөгөөд гуравдугаар сарын 8-нд лиценз авсан нь эмэгтэйчүүдийн баярын ойтой зүгээр л давхцсан хэрэг. Тэр үед тийм баяр ч байсангүй. Ларош онгоцны анхны осолд 1910 оны долдугаар сард орсон ба дахин нистлээ хоёр жил эмчлүүлжээ. 1913  оны намар тэрээр дахин осолд орж бэртсэн ба харин түүнтэй хамт нисч байсан зохион бүтээгч Шарль Ваузен амь үрэгдсэн байв. 1919 онд Ларош эмэгтэйчүүдийн дэлхийн хоёр дээд амжилтыг нислэгийн өндөр ба холын зайгаар авч байлаа. 1919 оны долдугаар сард мэргэжлийн шалгалтад бэлтгэн хоёр суудалтай онгоцоор нисч байхдаа осолдон Ларош амь үрэгдсэн ажээ. Энэ эмэгтэйн хөшөөг Парисийн Ле Буржегийн нисэх буудалд босгосон байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж